Вакуум цонхныхоо тохиргоог өвлийн горим руу шилжүүлсэн үү ?

Вакуум цонхныхоо тохиргоог өвлийн горим руу шилжүүлсэн үү ?

Вакум хаалга, цонхыг онгойлгоход хажуу талд нь төмөр тэмдэгт байдаг. 
Энэ нь зун болон өвөл гэсэн хоёр горимтой байх бөгөөд зуны горимд шилжүүлсэн тохиолдолд завсраар нь салхи нэвтэрч байдаг бол өвлийн горимыг тохируулахад салхи нэвтрүүлэлгүй дулаанаа хадгалдаг онцлогтой юм. Иймд та цонхоо шалгаж, горимыг нь тохируулах шаардлагатай юм. Цонх бүрийн түгжээнүүд өөр хоорондоо харилцан адилгүй байх бөгөөд чанартай вакуум цонхны түгжээг зөв тохируулсан байхад хэзээ ч дулаан алдаггүй давуу талтай.
Вакуум цонхтой айлуудын сайн мэддэггүй 2 нууц
Вакум цонхныхоо горимыг тохируулахын тулд түгжээг зориулалтын түлхүүрээр эргүүлж, баруун тал руу нь дарна. Харин зарим цонхны түгжээг түлхүүрийн шаардлагагүйгээр гараар ч эргүүлж болдог байна. Өвөл болон зуны горимын хаагдах хэмжээний ялгаа нь ойролцоогоор 1мм байх бөгөөд түгжээний хэлбэр янз бүр байж болох ч зузаан тал нь дотогшоо харж байж өвлийн горимоор буюу илүү шахалттай хаагдана гэсэн үг юм. 
Хэрхэн түгжээг тохируулах вэ?
Хэрэв та цонхоо өвлийн эсвэл зуны горимтой байгааг мэдэж чадахгүй байвал цаас ашиглаж болно. Нимгэн цаасыг цонхныхоо завсраар хийгээд үзээрэй. Хэрэв цаас шууд орж байвал энэ нь зуны горимтой байгаа гэж ойлгон, түгжээг эсрэг чигт эргүүлнэ. Харин ямар нэгэн зүйл, нимгэн цаас, агаар ч орох завсаргүй байвал мэдээж өвлийн горимд хэдийн тохируулчихсан байна гэж ойлгоорой. 
mongolcom.mn