ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛ

ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦ АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛ

Өнөөгийн хэрэглэгчдэд тулгардаг нэг бэрхшээл бол сонголт хийх. “Илүү сайхан боломж байгааг мэдэлгүй өнгөрөөчихөж байгаа юм биш байгаа” гэсэн “айдас” хэрэглэгчдийг их стрессдүүлдэг гэнэ. Тэгвэл танд туслах зөвлөгөөг хүргэе.
Тэнхлэг зууч компанийн судалгаагаар, Улаанбаатар хотод өндөр зэрэглэлийн 40 гаруй төсөл хэрэгжиж байгаа. Тэдэн дундаас өөрт болон гэр бүлдээ тохирох орон сууцыг сонгохдоо БАЙРШИЛ, ЗЭРЭГЛЭЛ, ҮНЭ гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр нарийвчилж болно.

 
НЭГ: БАЙРШИЛ
Үл хөдлөх хөрөнгийн хамгийн чухал үзүүлэлт бол байршил. Олон хүмүүс хүүхдийнхээ цэцэрлэг, сургууль эсвэл тэднийхээ эрүүл мэнд, бие бялдарын хөгжлийг бодолцсон орчинг бараадаж, нөгөөтэйгүүр өөрсдийнхөө ажилд ойрыг эсвэл аав, ээж, үр хүүхэдтэйгээ хөрш амьдрах зэргэлдээ амьдрах гэж орон сууц сонгодог.
Байршил нэгэнт хамгийн чухал үзүүлэлт үед тухайн байршилд хамгийн зөв сонголтыг хийхдээ дараах жагсаалтыг санаарай. Үзүүлэлт болгонд 1-10 хүртэлх оноогоор үнэлгээ өгөөд хамгийн өндөр үнэлгээ авсан орон сууцнуудыг шигшээд нэг хараарай. Мөн таны судалгаанд тус болох үүднээс доорх хүснэгтийг эксэл дээр бэлтгэсэн байгааг татаж аваарай.
 

ҮЗҮҮЛЭЛТ ТАЙЛБАР
  Зэрэглэл
  • Хүн болгонд өөрийгөө үнэлэх үнэлэмж бий. Гэр бүлүүд соёл, үнэл зүйлтэй. Тиймээс хамгийн түрүүнд таны зиндаанд таарах орон сууц мөн эсэхэд дүн шинжилгээ хий.
  Захиалагч,Хөрөнгө оруулагч
  • Хэн болохыг нь судлаад үзэхэд гэмгүй. Гүүглээр хай. Танил талаасаа сурагла. Сайт руу нь ороод үз. Захиалагч, хөрөнгө оруулагч нь сайн, амжилттай нэгэн бол наанадаж таны захиалах байр цаг хугацаандаа орно гэсэн үг.
  Ерөнхий гүйцэтгэгч
  • “Туршлага гэдэг нэг зүйлийг олон дахин хийхдээ алдаа гаргахгүйг хэлнэ” гэдэг. Тиймээс, гүйцэтгэгч нь хэн болох өмнө нь ямар барилга барьж байсан туршлагатай болохыг судла.
  Баригдаж эхэлсэн огнооАшиглалтанд орсон огноо
  • Барилгын ажил эхэлсэн хугацаа болон одоогийн явцаас барилга хугацаандаа орох эсэх болон захиалагч, төсөл хэрэгжүүлэгчийн санхүүгийн чадавхийг дүгнэх боломжтой.
  Нийт айлын тоо
  • Айлын тоо хэт олон байх дэмий.
  Дулаан зогсоолын тоо
  • Хүрэлцээтэй байх хэрэгтэйг хэлүүлэх юун
  Гадна зогсоолын тоо
  • Дулааны улиралд машинаа гаражд хийхгүй байх тохиолдол байдаг. Бас л хангалттай байх хэрэгтэй.
  Талбайн сонголт
  • Сонголт олон байх нь таны хэрэгцээг хангахад тустай. Зарим хүн олон өрөөг хүсдэг байхад зарим нь минималист амьдрахыг эрмэлздэг.
  Ногоон байгууламж, тохижилт
  • Хотхоны хэдэн хувь нь ногоон байгууламжтай вэ? Ямар бут, мод, зүлэг, ургаламууд байх вэ? Өнгө үзэмж, харагдах байдал, үйлдвэрлэх хүчилтөрөгчийн хэмжээ хэд вэ?
  1м2-ын үнэ
  • Үнэ чухал. Ялангуяа, талбайн олон сонголттой үед.
  Хөнгөлөлт урамшуулал, дагалдах тавилга
  • Нэг талын хэмнэлт. Хэмнэх дургүй хэн байхав.
  Зогсоолын үнэ
  • Машинтай хүмүүст маш чухал
  Барилгын үндсэн хийцлэл
  • Арматурын чанар, цементийн марк, нийлүүлэгч, үйлдвэрлдэгчийг нь асуу. Чанарын шалгалтыг давсан гэрчилгээг нь үз
  Фасад
  • Бат бөх үү?
  • Наранд гандах материалтай юм биш байгаа?
  • Амархан харлаж, өнгө зүсээ алдахгүй байгаа?
  • Харагдах байдалд өнгө үзэмж нэмж байна уу?
  Цахилгаан
  • Утасны, тоноглолын чанарыг асуу
  • Монтажны гүйцэтгэлийг хийсэн компанийг сонирх. Өмнөх туршалгыг нь судла.
  Цонх
  • Хаана үйлдвэрлэсэн бол?
  • Хэдэн давхар шилтэй байна?
  • Цоож, нугас нь хэр байна?
  Гадна, дотор хаалга
  • Хаана үйлдвэрлэсэн бол?
  • Ямар материалаар хийсэн бол?
  • Эрүүл ахуйн шаардлага хангах уу?
  • Гэрийн интерьерт зохицож байна уу?
  • Хэр чанартай эд байна?
  Шал
  • Хаана үйлдвэрлэсэн бол?
  • Ямар материалаар хийсэн бол?
  • Эрүүл ахуйн шаардлага хангах уу?
    Өнгө үзэмж
  • Гэрийн интерьерт зохицож байна уу?
  • Хэр чанартай эд байна?
  • Угсралтын чанар
  Обой
  • Хаана үйлдвэрлэсэн бол?
  • Ямар материалаар хийсэн бол?
  • Эрүүл ахуйн шаардлага хангах уу? Амьсгалдаг уу?
  • Угааж болдог уу?
  • Гэрийн интерьерт зохицож байна уу?
  Плита
  • Орон сууцны зэрэглэлд тохирсон плита байна уу?
  • Хаана үйлдвэрлэсэн бол?
  • Ямар материалаар хийсэн бол?
  • Эрүүл ахуйн шаардлага хангах уу?
  • Гэрийн интерьерт зохицож байна уу?
  • Хэр чанартай эд байна?
  Ариун цэврийн тоноглол
  • Ямар брэндийнх вэ?
  • Бидэтэй юу?
  Таазны өндөр
  • Өндөр байх тусмаа өрөөг саруул харагдуулж, агаарын солилцоог сайжруулдаг.
  Угаалгын өрөөтэй эсэх
  • Угаалгын машин байрлах, угаасан хувцасаа хатаах, угаалгын шингэн, бодис сэлтийг хадгалах өрөө эзэгтэй нарт их таалагддаг.
  Хуурай агуулахтай эсэх
  • Тагтнаас гадна машины дугуй, хүүхдүүдийн унадаг дугуй, гацуур мод, тоос сорогч гэх мэтийг хадгалах агуулах үнэхээр хэрэгтэй юм билээ
  Загвар дизайн
  • Хичнээн чанартай байлаа ч орон сууцны харагдах байдал чухал. Донж нь таарсан дизайны шийдэл оршин суугчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг.
  Смарт шийдэл
  • Хүний амьдрал технологийн хөгжлийн ачаар улам амар, хялбар, аюулгүй болж байна. Дижитал цоож, харуул хамгаалалтын камернаас илүү юу байна?
  СӨХ-ийн зардал
  • Зайлшгүй судлах шаардлагатай. Нийтийн дэд бүтцэд холбогдоогүй хотхонууд халаалт болон халуун усаа уурын зуухаар шийдсэнтэй холбоотойгоор хэрэглээний зардал нь хэт өндөр гарч оршин суугчдын эгдүүцлийг төрүүлж байсан бодит жишээ бий.
  Зам харилцаа
  • Гэртээ ирж, гэрээсээ гарахад бухимдал төрүүлдэггүй байх чухал.
 
ХОЁР: ЗЭРЭГЛЭЛ
 
“Өндөр эсвэл тансаг зэрэглэл”-ийн гэсэн тодотголтой бүх орон сууцнуудыг жагсааж байгаад дээр үзүүлэлтээр үнэлээд үзээрэй. Дээрх хүснэгтэнд дурьдсанаас гадна ”Байршил” гэдэг том үзүүлэлт нэмэгдэнэ.
Арцат
 
ГУРАВ: ҮНЭ
 Орон сууцны үнийн талаарх судалгааг авахыг хүсвэл и-мэйл хаягаа илгээгээрэй. 
 
Үл хөдлөх хөрөнгөтэй асуудлаа бидэнд даатга 
Monreal value LLC | Create real value | 7711-4004, 9811-6822