Хямд зардлаар байрныхаа үнэлгээг нэмэгдүүлэх аргууд

Хямд зардлаар байрныхаа үнэлгээг нэмэгдүүлэх аргууд

Бид судалгааны хүрээнд Монголын үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нартай томоохон уулзалтууд судалгааг авч байсан ба тэдний тулгардаг маш хүнд проблемуудых нь нэг нь бол ИХЭНХ хүмүүс байраа байж болох үнэд хүргэж зардаггүй байна. Энэ нь хямдхан жижиг арчилгаа хийгээгүйтэй холбоотой байдаг байна.
 
арцат
1. Цэвэрлэх
Мэдээж бүх хүмүүс цэвэрхэн байдалд дуртай байдаг тиймээс ч хүмүүс байраа зарахдаа мэдээж л цэвэрхэн байлгана шүү дээ гэж бодож байж магадгүй гэтэл бодит байдал дээр байр үзэж байгаа тохиолдлын 20 хувь нь хангалттай цэвэрхэн байж чадаагүй байна. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч нарт энэ нь тухайн байрыг зарахад маш их хүндрэл учруулдаг байна. Мөн орж ирэхээс өмнө үнэртэй лаа асааж байхыг зөвлөжээ.
 
 
 
2. Эмульс
Энгийн цагаан эмульс тавихад л тухайн орон сууц маш ихээр өнгө нэмдгээс гадна доторх зай талбайг том мэт харагдуулдаг. Энэ нь мэдээж таны орон сууцны зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлнэ.
 
 
3. Гэгээлэг харагдуулах
Байгалийн гэрэл илүү нэвтрүүлэх тюль, илүү хүчтэй ламп, цэцэг байршуулах, орцын гэрлийг сайжруулах зэрэг нь үнэ цэнийг багагүй нэмэгдүүлэх болно.
 
 
4. Жижиг зүйлсэд анхаарах
Унтраалга, хаалганы нугас, арзетка гэх мэт зүйлсийг засах, шинээр тавих
 
5. Зай талбайг ухаалгаар ашиглах
Та болж өгвөл байраа тавилгатай хэвээр нь үзүүлэх нь зөв байдаг байна. Яагаад вэ гэвэл ихэнх худалдан авагчид төсөөлөн бодох чадвар маш дутмаг байдаг.
 
Эх сурвалж:vipresidence.mn
Үл хөдлөх хөрөнгөтэй асуудлаа бидэнд даатга 
Monreal value LLC | Create real value | 7711-4004, 9811-7922
 
artsat