Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх аргачлал

Хүүхдийнхээ өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэх аргачлал

Хүүхэд тань өгүүлбэрийн эзэн биегүй, сүүл толгой нь алдагдсан юм ярьж,үгийн утгыг нь буруу ойлгоод, буруу ярьж хэрэглэж байна уу? Эсвэл, өөрийн санаа бодлоо зөв ойлгомжтой илэрхийлж чадалгүй уурлаж бухимдаж байна уу? Эдгээр нь хүүхдэд маш элбэг тохиолддог зүйл. Харин энэ үед нь хүүхэдтэйгээ хэрхэн харьцах вэ? Хэл яриаг нь яаж засах вэ?

Юуны өмнө, та хүүхдээ ярихад “Ойлгохгүй байна”, “Юу гээд байгаа юм бэ? Явж тогло”, “Эмх замбараагүй ярьж байна” гэх мэтээр хариулж ярьж илэрхийлэх гэсэн хүсэл эрмэлзэлийг нь унтрааж болохгүй. Хүүхдийнхээ ярих гэж хичээж байгаа бүгдийг нь ойлгохыг хичээж, яриандаа агуулсан утга санаа, илэрхийлэх арга барилд нь ач холбогдол өгөн ярилцаж байгаарай.
Хүүхэд сайн ярьж сурах нь эцэг эх, гэр бүлийн гишүүдээс ихээхэн хамаардаг тул бид өдөрт тутмынхаа ярианд бага зэрэг л өөрчлөлт оруулсанаараа хүүхдийнхээ ярианы болон өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулж болно.

  1. Сонголтыг хүүхдээрээ хийлгээд, сонгосон шалтгааныг нь бодуулж байх
“Чи алийг нь сонгох вэ?”, “Яагаад тэгж бодсон бэ? “Чи алийг нь сонгох вэ?”, “Алинд нь дуртай вэ?” гэж хүүхдээр сонгуулж байх.
Ямар нэг зүйлийг онцолж сонгосноор хүүхдийн хэлэх, дамжуулах зүйл нь ч гэсэн тодорхой болдог. Дараа нь хүүхдээсээ тэр зүйлийг яагаад сонгох болсон талаар асууж, яриаг өрнүүлэх хэрэгтэй. Эхэндээ хүүхэд тодорхой ганц л шалтгаан хэлэх бол яваандаа 2 ба түүнээс дээш шинж чанарыг нь олж харж хэлж чаддаг болдог. Ярилцах явцдаа та өгүүлбэрийн зөв бүтэцтэй хэлүүлж сургаарай. Сонголтын сэдэв оройн хоолны меню, унтахад нь унших үлгэрийн ном, өмсөх хувцас болон худалдаа хийх зэрэг юу ч байж болно.
  1. Эрэмбэ дараатай асуулт тавих, асуух
“Эхлээд юу хийсэн бэ?”, “Дараа нь юу хийсэн бэ?”, “Түүний дараа юу хийсэн бэ?” Хүүхэд үйлдсэн, үзсэн юмсынхаа талаар зөв дэс дараалалтай ярихдаа тааруухан. Тиймээс гэрийнхэн нь “Эхлээд юу хийсэн бэ?”, “Дараа нь юу хийсэн бэ?” гэх мэтээр асуултуудаа үргэлжлүүлж эмх цэгцтэй ярихад нь тус болж өгөх хэрэгтэй. Үр дүнд нь хүүхэд хийсэн, харсан зүйлийнхээ талаар тодорхой, мөн дэс дараалалтайгаар нь эргэн санадаг тул оюун санааны хөгжилд нь чухал ач холбогдолтой юм. 
“Эхлээд”, “Дараа нь”, “Сүүлд нь” гэх мэт асуултад хариулах хэлбэрээр дэс дараалалтай хүүрнэх нь зөвхөн зөв, цэгцтэй ярихад ч бус, зохион бичлэг зэрэг бичгийн хэлэнд ч нөлөөлөх ба уншиж буй хүндээ санаагаа зөв ойлгуулах чадвар суудаг. 
Эх сурвалж:trends.mn

Үл хөдлөх хөрөнгөтэй асуудлаа бидэнд даатга 
Monreal value LLC | Create real value | 7711-4004, 9811-7922
 
artsat