Халаалтын төлбөрөөс тагтны метр квадрат хасагдах ёстой

Халаалтын төлбөрөөс тагтны метр квадрат хасагдах ёстой

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифаас харвал тагт буюу балконы метр квадратад дулааны төлбөр төлөх ёсгүй аж. 
Харин орон сууцны конторууд дулааны төлбөрийг тухайн орон сууцны нийт метр квадратаар тооцож авдаг жишгээр ажилладгийг уншигч та ч анзаарсан байх.
Доорх зургаас харахад орон сууцны халаалт тооцох метр квадратад оюутны байр, ариун цэврийн өрөө, подвал хамаардаг аж. Тэгэхээр тагтны метр квадрат хамаарахгүй юм байна. Хамгийн гол нь, том тагттай айлууд суурь хураамж төлөлтдөө анхаарах хэрэгтэй аж. Тухайлбал, 83 метр квадрат орон сууцанд амьдардаг айлын тагт 5 метр квадрат гэж үзвэл халаалтын төлбөр төлөх ам метр нь 78 метр квадрат болно гэсэн үг. Тэгэхээр суурь хураамжийн төлбөр 11,000 бус 5500 төгрөг болж хувирах юм. 

Тагтны метр квадрат халаалтын төлбөрт орох эсэх тухай Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад "Орохгүй" гэх тайлбар өглөө. Хэрвээ тагтны метр квадратад төлбөр төлж буй бол орон сууцны контортоо хандаж, өргөдөл өгөх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгч байна. 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Эрчим хүчний зохицуулах хорооны 11-312313 дугаарын утсаар лавлаарай. 
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо