Э.Даваа: Байраа түрээслүүлэх гэж байгаа хүмүүст

Э.Даваа: Байраа түрээслүүлэх гэж байгаа хүмүүст

зураг


Та байр орон сууц, зуслангийн байшин, объект үйлчилгээний талбайгаа түрээслүүлдэг бол үүнийг сайн анхаараад ойлгоод аваасай гэж хүсэж байна.

Ихэнхи хүмүүс энэ асуудалд хоосон байлгаснаас түрээсэлчихье, хурдан түрээсэлж байвал хэн байх нь ямар хамаа байнаа гээд л ерөнхийдөө хайнга ханддаг. Уг нь бол хэдэн арав, зуун сая магадгүй тэрбумаар үнэлэгдэх таны үнэт хөрөнгө шүү дээ. Бид түүнийг тийм ч амархан бий болгож, хялбархан олж авдаггүй учраас маш хариуцлагатай хандах ёстой. Түгжрэл стресс бухимдалтай чөлөө завгүй энэ хотод байраа түрээслүүлнэ гэдэг чинь жинхэнэ том асуудал болоод байгаа нь яах аргагүй үнэн. Үүнийг байраа түрээслүүлсэн, түрээслүүлэх гэж оролдсон хүн бүхэн ойлгож байгаа байх. Нэг газраас нөгөө газарт хүрэх гэж өдрийн талыг бардаг энэ их түгжрэл дунд ирсэн дуудлага бүрт хариулж сонирхсон хүн бүрт үзүүлээд явна гэдэг амаргүй даваа. За тэгээд арай гэж нэг юм түрээслэгчээ олоод асуудал дуусах юм уу гэтэл үгүй шүү дээ. Одоо л жинхэнэ асуудал эхэлнэ. Тухайн түрээслэгч ямар хүн бэ гэдгийг бид ганц уулзаад мэдэхгүй, сар бүр ашиглалтын зардлаа тогтмол төлж байна уу үгүй юу? хэр цэвэрхэн амьдарч байна вэ ? гээд л нэг ёсондоо өөрийнхөө гэр бүлээс гадна дахиад нэг айлд санаа тавих хэрэгтэй болно. Яг л хоёр гэр бүлтэй болчихсон юм шиг. Тэгэхгүй бол ашиглалтын төлбөрөө төлөхгүй бөөгнүүлж орхиод гараад явчихдаг хүмүүс ч байна эсвэл бүр түрээсийн төлбөрөө төлөх гэж нэхүүл дагуул болгодог хүмүүс ч байна.  Гэвч завгүй маш хурдтай энэ нийгэмд алдагдсан боломжийн өртөг гэдэг маш чухал.
"Нэг байрыг түрээслэхийн тулд дунджаар 20-30 дуудлаганд хариулж
5-10 удаа үзүүлж та амьдралынхаа 10-12 цагийг зөвхөн түрээслэгч
хайж олохын тулд зарцуулах болно"

Гэтэл таны нэгж цагийн үнэлэмж хэд билээ, үүнийгээ мэргэжлийн хүнд даатгачихаад өөрөө ажлаа хийж байсан бол юу хийж бүтээх байсан бол гээд тооцоод үзэхэд буруудахгүй. Хэрвээ та гэртээ зүгээр суудаг ажилгүй хүн бол танд уйдах зав өгөхгүй ёстой зугаатай ажил байх болно гэж хэлмээр байна. Харин та ямар нэгэн ажил хийдэг бол эсрэгээрээ толгойны өвчин стрессийн эх үүсвэр. Гэхдээ олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шиг сайн хүмүүс бас нилээдгүй бий. Тэдэнтэй таарвал та тун ховор азтай хүн юм. 
Азаар бидний нийгэм өргөжин тэлж олон асуудлууд урган гарахын хэрээр тэдгээрийг шийдвэрлэх мэргэжлийн байгууллагууд олон гарч ирж байгаа нь сайн хэрэг. Зохих хэмжээний үйлчилгээний хөлс төлөөд дээрх асуудлуудаа мэргэжлийн хүмүүст шилжүүлж болно. Нэг ёсондоо даатгалтай адилхан эрсдлээ бусдад хэсэгчлэн шилжүүлж байгаа гэсэн үг. Түрээсийн төлбөрийг таны өмнөөс цуглуулж, ашиглалтанд хяналт тавина, найдвартай түрээслэгч олж өгнө гэх мэт үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд их болж байна. Мэдээж үйлчилгээ авч байгаа юм чинь тодорхой хэмжээний хөлс төлж таарна. Зарим хүмүүс зуучлалын байгууллагад илүү хөлс төлж байснаас өөрөө зар тавиад л түрээсэлчихье гэж бодож байхдаа дараа нь гарч болох эрсдэл үр дагаврыг тооцохоо мартсан байдаг. Наанаа хэмнэсэн юм шиг боловч түүнд зарцуулсан цаг хугацаа, стресс, гарч болох эрсдлүүдийг тооцоод үзэх юм бол хэмнэснээсээ илүүг зарлагадсан байх нь олонтаа. Жаахан муухайгаар хэлбэл харамч хүн хоёр төлнө гэдэг шиг л юм болно. Хамгийн энгийн жишээ хэлэхэд сантехник, шугам хоолойны зүй ёсны элэгдлээс болж ус алдаж өөрийн болон хөршийнхөө эд хөрөнгөд хохирол учрууллаа гэхэд асуудлыг яаж шийдэх вэ ? Өөрийнх нь буруутай үйлдлээс болоогүй учраас түрээслэгч лав төлөхийг хүсэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг та өөрөө л эрсдлийг үүрэх болдог. 

Бид эдгээр асуудлуудыг оновчтой шийдвэрлэх гарцыг удаан хугацааны туршид эрэлхийлсний дүнд зөвхөн бидэнд итгэж үл хөдлөх хөрөнгөө даатгасан үйлчлүүлэгчиддээ "Түрээсийн менежментийн үйлчилгээ"-гээ санал болгож байгаа. Манай байгууллагад итгэж гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгөө хүлээлгэж өгсөн өдрөөс эхлэн дараах үйлчилгээг үзүүлдэг. 
Үүнд: 
1. Иж бүрэн цэвэрлэгээ / ороход болон гарахад /
2. Шаардлагатай засвар үйлчилгээ /хаалга, цонхны бариул, тавилга, холигч хоолой гэх мэт сантехникийн туслах хэрэглэлийн засвар, гэрлийн шил, разетка гэх мэт цахилгааны жижиг гэмтэл/
3. Даатгал / түрээслэгчийн буруугүй үйлдлээс шалтгаалах гал, усны аюул/
4. Найдвартай түрээслэгч олох / маркетинг, сурталчилгаа/
5. Гэрээ / бидний туршлага дээр үндэслэн хуулийн дагуу боловсруулсан орон сууц хөлслөх гэрээ. Уг  гэрээ нь гарч болох эрсдэл болон үл ойлголцлоос сэргийлэх нөхцлүүдийг тусгасан байдаг/
6. Сар бүрийн ашиглалтын зардлын төлөлтөд хяналт тавих / сануулах, шаардах /
7. Түрээсийн төлбөрийг цуглуулах /гэрээнд заасан графикийн дагуу төлөхийг сануулах, нэхэмжлэх/
8. Хяналт / Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, гэрээний биелэлтэнд улирал тутамд биечлэн очиж хяналт хийх/ зэрэг үйлчилгээнүүд багтдаг. 
Эдгээр бүх асуудлуудыг шийдвэрлэх нь таны хөрөнгийг хэрхэн үр өгөөжтэй байлгах, үнэ цэнийг нь өсгөх ашиглалт, насжилтыг уртасгах тухай бөгөөд үүнийг олон улсад үүнийг "Үл хөдлөх хөрөнгийн менежмент" гэж нэрлэдэг.

Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэж юу вэ?
Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг нь өөрөө орон сууц, оффисын зориулалттай барилга, байгууламж, талбайг удирдах, ашиглах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаа бөгөөд энэ нь зөвхөн өөрийн эзэмшлийн гэлтгүй, гуравдагч этгээд эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгийг удирдах мэргэжлийн үйлчилгээ юм. Энгийнээр тодорхойлбол хөрөнгийг хамгаалах, арчлах гэж ойлгож болох юм.
Олон улсад үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээг тухайн үл хөдлөх өмчийг урт хугацаанд удирдаж сайжруулснаар цаашдаа түрээслэгч болон эзэмшигч, өмчлөгчдөд ирээдүйн үнэ цэнийг бий болгож, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон насжилтад сайнаар нөлөөлдөг хэмээн үздэг тул өндөр хөгжилтэй орнуудад үл хөдлөх хөрөнгөд зайлшгүй байх зүйлсийн нэг нь хөрөнгийн менежментийн үйлчилгээ мөн хэмээн тодорхойлсон байдаг.
 
Үл хөдлөх хөрөнгөтэй асуудлаа бидэнд даатга 
Monreal value LLC | Create real value | 7711-4004, 9811-6822