Байр зарахад тулгамддаг түгээмэл асуудлууд

Байр зарахад тулгамддаг түгээмэл асуудлууд

 Цаг хугацаа                                             
Байрыг дэлгүүрийн лангуун дээр тавьчихаад зардаг байсан бол хичнээн амар байх байсан бол. Гэвч тийм биш шүү дээ. Хүн сонирхож холбогдох болгонд очиж үзүүлэх шаардлага гардаг. Мэдээж үзүүлэхгүйгээр зарах боломжгүй. Гэтэл хүн үзээд л шууд авчихдаггүй, заримд нь байр таалагдсан ч үнэ тохирдоггүй, зарим хүмүүст байр маань таалагддаггүй, тухайн хүний хүсэл сонирхолд нийцдэггүй гэх мэт асуудлууд байр зарах гэж буй хэн бүхэнд тохиоддог. 
Хэрвээ та ажилтай бол ажлын цагаар үзүүлээд яваад байж чадахгүй учир орой ажил тараад юмуу амралтын өдрүүдээр л үзүүлж таарна. Гэтэл хүмүүс маш олон байрны зарууд руу зэрэг хандалт хийдэг болохоор тухайн үедээ л үзэхгүй бол дараа уулзалт товлож үзэх нь тун ховор.

Борлуулагч 
Маш олон хүнтэй утсаар ярьж зөндөө хүмүүст үзүүлж, их хотын түгжрээнд чамгүй их цаг заваа үрсний дараа та төрөлхийн борлуулагч биш л бол байр зарна гэдэг тийм ч амар зүйл бишээ. Хямд бөгөөд өдөр тутам хэрэглэдэг зүйлд бол хүмүүс нэг их ач холбогдол өгдөггүй учраас худалдагчийн гоё үгэнд автаад авахчихдаг. Харин байрыг бол үгүй шүү тийм ч амархан шийдвэр гаргадаггүй. Үл хөдлөх хөрөнгийн агентууд ажлын цагаа бүтэн зарцуулж нилээд шаргуу хөөцөлдөж байж байрыг зардаг. Гэтэл ажлынхаа хажуугаар байраа зарж чадвал та тун авьяастай борлуулагч юм.

Барилгачин
Байр зарахад та бараг л мэргэжлийн барилгачин шиг байрныхаа тухай бүхнийг мэддэг байхаас гадна, интерьер дизайны зөвлөгөө хүртэл өгөх хэрэгтэй болдог.  Хүмүүс байр авахдаа бүх л зүйлийг нь мэдэхийг хүсдэг. Жишээ нь: барилгын хийц, гүйцэтгэсэн компани, хэзээ баригдсан, өрөө хоорондын хананы бүтэц, агааржуулалт, цонх хаалга гээд байж болох бүхий л мэдээллийг авахыг хүсдэг. За тэгээд энэ бүх мэдээллийг авсны дараа тавилгаа яаж байршуулах, өрөөний дотоод зохион байгуулалтанд өөрчлөлт хийх тухай тоо бодож зураг зурна. Ингэж байж худалдан авах шийдвэр гаргахад багахан ч гэсэн сайн нөлөө үзүүлнэ шүү дээ. 

Хуульч 
Нэг үл хөдлөх хөрөнгө борлуулахад түүнийг дагасан олон жижиг гэрээ хэлцэл, дээрээс нь татвар, иргэний тухай хуулийн тухай чамгүй мэдлэгтэй байхыг таниас шаардана. Өнгөцхөн харахад нэг удаа зараад л бүх юм дуусч байгаа юм шиг боловч, дараа дахин асуудал гарахгүй байхаар эрсдэлээ тооцоолж гэрээ хэлцлүүдээ хуулийн дагуу зөв хийхгүй бол сүүлд нь маргаан үүсэх улмаар хохирол амсах ч тохиолдол цөөнгүй гардаг. Энгийн юм шиг боловч жижиг зүйлүүд дээр алдаа гаргаснаа анзаардаггүй.

Мэдээж та заавал энэ бүхнийг мэддэг байх шаардлагагүй. Мэргэжлийн хүмүүст даатгачихад л болно. Тэд таны өмнөөс эдгээр бүх асуудлуудыг тань шийдээд өгөх болно. 


Үл хөдлөх хөрөнгөтэй асуудлаа бидэнд даатга 
Monreal value LLC | Create real value | 7711-4004, 9811-7922